Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 0 градус дулаанаас 2 градус хүйтэн , Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3-4 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 3-5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 12-22 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 19-28 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн сарын эхний 10 хоногт Дуутад -28 градус хүйтэн байлаа. Сарын турш агаарт -30.0 хэмээс доош орж хүйтрээгүй. Сүүлийн 10 хоногт нэлээд дулаарсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3 градус хүйтнээс 4 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 32-44 градус дулаан, Булган суманд 44 градус хүрсэн. Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 22-36 градус хүйтэн, хамгийн хүйтэн Булган суманд 36 градус хүйтэн байлаа.Энэ сард хөрсөн дээрээ 40 хэмээс дээш дулаарсан өдрийн тоо Булганд, Дарвид 3, Цэцэгт 2, Манханд 1 өдөр тус тус ажиглагджээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард зарим сумдын нутгаар 4.4 мм тунадас орсон. Тунадас орсон сумдын авч үзвэл Дарвид 1.6 мм, Цэцэгт 1.2 мм, Мөстөд 0.8 мм, Алтай суманд 0.5 мм, Дуутад 0.2 мм, Үенч суманд 0.1 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч сарын II, III 10 хоногт нийт нутгаар цасан болон шороон шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Ховдод 22 м/с, Эрдэнэбүрэнд 20 м/с, Мөнххайрханд 19 м/с, Жаргалант, Чандмань, Зэрэг, Дарви, Дөргөн, Манхан, Цэцэг, Мянгад сумдад 16-18 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа. Бусад сумдад 10-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна. Агаарын харьцангуй чийг 30 аас доош орсон өдрийн тоо Алтайн өвөр говийн сумдаас бусад сумдад 9-30 хоног ажиглагджээ. Чийг бага хуурайшилт ихтэй байна.
Цас(Snow): 3 дугаар сарын эхнийхоногт Алтайн өвөр говийн сумуудад цас,нойтон цас орж хайлсан. Цасны хээрийн хэмжилтээр эхний 10хоногийн байдлаар Булган, Үенч, Алтай сумдын нутгаар 10 баллын 10-27 см цастай байсан. Дунд 10 хоногт Алтай,Үенч сумдад 15 см, 10 баллын цастай байсан. 3-р 10 хоногт хайлсан. Бусад сумдын нутгаар цас орж цасан бүрхүүл тогтоогүй. Алтайн салбар уулсаар бага зэргийн цоохор цастай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог ,бод мал төллөж байна. Ихэнх суманд 1-р 10 хоногоос бод мал төллөж эхэлсэн байна.Муудсан малд нэмэлт тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжилж байна. Цаг агаарын байдал цасан болон шороон шуурга шуурч мал төллөлт, мал бэлчээрлэхэд хүндрэл учруулж, нялх төл малд таатай биш байлаа. Ихэнх сумдад малын хорогдол гарсан. Сарын байдлаар хамгийн олон Дөргөн суманд 5055 толгой мал хорогджээ. Нийт нутгаар өмнөх хоногуудаас харьцангуй дулаарсан.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард зарим сумдаар бага зэргийн 4.4 мм цас орсон. Алтайн өвөр говийн сумдаар ихэвчлэн цас, нойтон цас орж хайлсан байна.
- Салхины их хурд 12- 22 м/с хүрсэн.
- Хамгийн их хурд Ховд суманд 22 м/с
- Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 4 дүгээр сарын 01